Сонирхолтой бичлэг зураг мэдээлэлүүд
2016-11-14
хорт зуршил

Ангилал: text n medeelel

Архи, тамхи, мансууруулах бодисыг хорт зуршилд хамруулж үздэг. Эдгээр нь хувь хүн, гэр бүл, нийгэмд ямагт сөрөг нөлөө үзүүлж байдаг. Манай оронд архийг идээний дээж хэмээн баяр ёслол, найр хурим, хүндэтгэлийн үед хэрэглэдэг ч түүнийг зохистой хэрэглэж сурах нь маш чухал. 
15 наснаас бага насандаа архи тамхи хэрэглэдэг байсан хүмүүс 21-ээс дээш насандаа архи хэрэглэдэг хүмүүсээс архинд орох эрсдэл нь 4 дахин их байдаг байна. Архи хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах нь бие махбодод маш олон сөрөг үр дагаврыг бий болгодог.

Тухайлбал:

  • Бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлнө
  • Зүрх судасны өвчин
  • Цусны даралт ихсэх өвчин
  • Элэг хатуурах
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Хоол боловсруулах эрхтний шархлаа
  • Хорт хавдар
  • Мэдрэлийн тогтолцоог гэмтээх
  • Ой санамж муудах
  • Үргүйдэл үүсэх


Архи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас хүн өөрийгөө хянах  чадваргүй болдог. Үүний улмаас гэмт хэрэгт өртөх, хүсээгүй бэлгийн хавьталд орох, БЗДХ/ХДХВ-ийн халдвар авах, осол гэмтэлд орох, эд хөрөнгөө алдах, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах зэрэг бусад сөрөг үр дагавартай.Хорт хавдраар нас барсан 3 тохиолдлын  нэг нь тамхитай холбоотой байдаг. Тамхи нь зөвхөн уушигны хорт хавдар үүсгээд зогсохгүй бусад эрхтэн тогтолцооны  хавдруудтай ч шууд  холбоотой. Тамхидалт нь боловсрол багатай, орлого багатай хүн амын дунд түгээмэл байдаг.


Тамхи гэж юу вэ?

Тамхи гэдэг нь татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай, никотин агуулсан, тамхины ургамлын навчийг түүхий эд болгон ашиглаж, үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн юм.   
Тамхины үйлдвэрлэл1880-аад оноос тамхины үйлдвэрлэл хөгжсөний дараа тамхидалт маш ихээр нэмэгдсэн. Одоо 120 гаруй оронд тамхи тариалдаг байна. Дэлхийн тамхины үйлдвэрлэлийн 33.5%-ийг Хятад улс үйлдвэрлэдэг, 2000 он гэхэд тамхины тариалалтын 72% нь хөгжиж байгаа орнуудад ноогдож байсан байна.           

Тамхины талаарх тоо баримтДэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 7 секунд тутам 1 хүн буюу жилд 5 сая хүн нас барж байна. Манай улсад 15-аас дээш насны эрэгтэйчүүдийн 65 % нь тамхи татдаг.Тамхи таталтын үзүүлэлтээрээ монгол эрэгтэйчүүд  42-р байранд орж байна.
Тамхины түүний хор уршиг Тамхины утаанд олон төрлийн хорт  бодис байдаг бөгөөд түүгээр амьсгалахад хортой бодисууд хүний биеийн эд, эрхтэнүүдэд орж улмаар эрхтэн тогтолцоог гэмтээн, тодорхой хугацааны дараа өвчин үүсгэдэг. Насанд хүрэгчдийн 10 хүн тутмын 1 нь тамхи татсантай холбоотой өвчнөөр нас бардаг байна. Тамхинд  40 гаруй төрлийн хорт хавдар үүсдэг 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг. Жил бүр тамхидалт нь 5 сая хүний үхлийн шалтгаан болдог байна.    Тамхидалт нь нас баралтын 25 шалтгаантай шууд холбоотой.   Тамхи татдаг хүмүүсийн 50 % нь тамхи хэрэглэснээс  үүдэлтэй үүссэн өвчнийхөө улмаас цагаасаа эрт нас бардаг байна.  Хорт хавдраар нас барсан 3 тохиолдлын  нэг нь тамхитай холбоотой байдаг.Тамхи нь завхөн уушигны хорт хавдар үүсгээд зогсохгүй бусад эрхтэн тогтолцооны  хавдруудтай ч шууд холбоотой. Тамхидалт нь боловсрол багатай, орлого багатай хүн амын дунд түгээмэл байдаг.     Тамхинаас болж нас барсан хүмүүсийн 38% хавдраас, 34% нь зүрх судасны өвчнөөс, 28% нь амьсгалын эрхтний өвчнөөс болсон байна.   Өдөрт 40 ба түүнээс дээш ширхэг тамхи татагчдын тал хувь нь 65 насалж чаддаггүй  болох нь тогтоогдсон.   

Дам тамхидалт гэж юу вэ?   

Тамхи татаж байгаа хүний хажууд байгаа хүмүүс утаанд нь маш ихээр хорддог. Үүнийг дам тамхидалт гэнэ.



Comments


Бичлэг: 8 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн


shineleg zuils

Сүүлийн бичлэгүүд

. Эмийн хэлбэрийн тухай
. Хамгийн аюултай 10 халдварт өвчин
. Зарим бүтээлүүдийн сонирхолтой түүх
. Эрдэмтдийн хийж байсан хамгийн солиотой туршилтууд
. Дэлхийн хамгийн хачирхалтай ховор өвчнүүд
. urgamal
. хүний бие
. хорт зуршил
. Элэгний хорт хавдрыг төгс эмчлэх цаг айсуй
. Өөрт буй хорт муу дадал зуршилаас салахуй
. прокариот эсийн хөдөлгөөн
. прокариот эукариот
. (гарчиггүй)
. World

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Сонирхолтой бичлэг зураг мэдээлэлүүд

idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax